Jiguur Grand Group | Бидний Тухай
606
page-template-default,page,page-id-606,page-parent,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Бидний Тухай

31

АЖИЛЛАСАН ЖИЛ

16

САЛБАРУУД

1200

АЖИЛТНУУД

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид салбар бүртээ амжилтаар жигүүрлэж, Монгол чанарыг дэлхийд, таниулан Аз жаргалыг бүтээнэ

УРИА ҮГ

ТА БИДЭНД ИТГЭ, БИД БҮГДИЙГ БҮТЭЭНЭ

ЦАГ ХУГАЦААГ ЭРХЭМЛЭХ

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭХ

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

БАГИЙН АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭХ

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

ХАРИУЦЛАГАТАЙ ЗАРЧИМ

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

ҮНЭНЧ ШУДАРГА ЗАРЧИМ

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

“Жигүүр Гранд Групп” нь Монгол Улсын хувийн хэвшлийн тэргүүлэгч ууган компаниудын нэг юм. Тус групп нь Монгол улсад ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэм үүсэх салхи сэвэлзэж байсан тэртээх 1989 онд хувийн жижиг үйлдвэрлэл, худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлснээр үүсэн байгуулагдсан түүхтэй.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Жигүүр Грандчууд тасралтгүй  өргөжин тэлж, эдүгээ барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр нийт  16 салбар компанитайгаар үйл ажилллагаагаа амжилттай явуулж байна.

 

Жигүүр Гранд Групп нь нийтдээ 1200 гаруй ажилчидтайгаас группийн барилга  үйлдвэрлэлийн салбарт 40 гаруй нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан, 500 гаруй барилгын мэргэжилтэй ажилчдаас бүрдэж байна.

 

Жигүүр Гранд Групп ХХК Монгол Улсын томоохон ажил олгогчдын нэг болохын хувьд нийгмийн сайн сайхны төлөөх компанийн хариуцлагын хүрээнд ажлын байрны тоог нэмэгдүүлэх, мэргэжил, ур чадвар, туршлагатай ажилтны эгнээг өргөтгөх чиглэлээр идэвх санаачилга гарган ажилласаар ирсэн билээ. Тухайлбал, Группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат Барилгачин Д.Баттөрийн санаачилга, дэмжлэгтэйгээр Грандперфект төвдөө мэргэжил хараахан эзэмшээгүй 5000 гаруй залуучуудыг барилгын сантехникч, мужаан, бетон арматурчин, засал чимэглэлч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр бэлтгэн мэргэжлийн мэдлэг, арвин туршлагаасаа харамгүй хуваалцаж, салбартаа мэргэшсэн ажилчин бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулж байна.

 

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон Монголын барилгын салбарт тэргүүлэгч байж, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, Топ 100 Аж Ахуйн Нэгжийн нэгээр удаа дараа шалгарч, 2018 оны Ази тивийн “Шилдэг бүтээн байгуулагч” компаниудын нэгээр өргөмжлөгдлөө. Мөн “Грандмед” эмнэлэг нь Европын Чанарын Стандартын Судалгааны Холбооноос “2018 оны Чанарын Манлайллын Дээд Шагнал”-ыг тус тус хүртээд байна.

 

Ийнхүү Жигүүр Гранд Группийн хамт олон салбар бүртээ амжилтаар жигүүрлэж, Монгол чанарыг дэлхийд таниулан аз жаргалыг бүтээхийн төлөө итгэл төгс бүтээн байгуулсаар байна.