Jiguur Grand Group | Ерөнхийлөгчийн Захиас
610
page-template-default,page,page-id-610,page-child,parent-pageid-606,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Ерөнхийлөгчийн Захиас

ЖИГҮҮР ГРАНД ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН

Эрхэм таны амрыг эрэн мэндчилье.

 

Жигүүр Гранд Группийн түүхт 33 жилийн ой тохиож буй энэхүү онцгой цаг үед ийнхүү мэндчилж байгаадаа таатай байна.

 

Монгол Улсад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн өөрчлөн байгуулалт өрнөн, ардчиллын чимээ айсуй байсан 1989 онд таван хүний бүрэлдэхүүнтэй хувийн хэвшлийн “Жигүүр” хоршоог байгуулсан нь өнөөгийн Жигүүр Гранд Группийн эхлэл болсон юм. Улмаар эх орон маань зах зээлийн эдийн засагт шилжиж эхлэхэд хоршооныхоо үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж барилгын салбарт төвлөрүүлж байв.

 

Өдгөө тэрхүү бичил хоршоо маань барилга бүтээн байгуулалт, эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын салбарт байр сууриа эзэлсэн үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч групп болон амжилттай өргөжлөө.

     

“Жигүүр Гранд Групп“ энэ хугацаанд  барилгын салбартаа тэргүүлэн, Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчилж, шинэ зууны нийслэл хотыг сүндэрлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж салбарынхаа тэргүүлэгч, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, “Шилдэг бүтээн байгуулагч”-аар Монголдоо төдийгүй Ази тивдээ үнэлэгдсэн юм. Түүнчлэн “Грандмед” эмнэлэг нь Европын Чанарын Стандартын Судалгааны Холбооноос “2018 оны Чанарын Манлайллын Дээд Шагнал”-ыг хүртсэн зэрэг олон сайхан амжилтуудаар түүхт 30 жилийн ойгоо угтаж байна.

 

Жигүүр Грандчууд бид ажиллаж буй салбар бүртээ тэргүүлэгч нь байхын төлөө ямагт тэмүүлэн, ялангуяа монгол хүн эх орондоо эзэн нь байж өөрсдийн гараар бүтээн байгуулахыг зорин ажиллаж байна. Түүнчлэн хүн бүрийн амьдралын үнэт зүйл болсон эрүүл мэндийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх эрхэм зорилгыг өвөрлөн хөдөлмөрлөж байна.

– Д.БАТТӨР

ЖИГҮҮР ГРАНД ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Жигүүр Грандчууд бидний хувьд амжилтаар жигүүрлэсэн түүхт 33 жилийн ой тохиосон онцгой жил болж байна. “Жигүүр Гранд Групп“ нь 1989 онд хоршооны хэлбэрээр бизнесийн гараагаа эхэлж байсан түүхтэй.

 

Анхдагчдын уйгагүй хөдөлмөр, нөр их хичээл зүтгэлийн үрээр “Жигүүр Гранд Групп“-ийн үйл ажиллагаа амжилттай өргөжин тэлсээр үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулагч болж бидний үед уламжлагдан ирж байна.

Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тух сайтай барилгын иж бүрэн ажлыг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ төсөл бүрийнхээ өнгө үзэмж тус бүрийн өөр өөр загвар дизайны онцлогийг гаргахыг эрхэм зорилго болгосоор ирсэн.

Манай хамт олон цаашид ч ажиллаж буй салбар бүртээ манлайлан, нийслэл хотынхоо өнгө төрхийг үргэлжид чимсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, орчин үеийн шийдэл, дэвшилтэт технологи бүхий өндөр чанартай гоёмсог барилга байшингуудыг бүтээн байгуулсаар байх болно.      

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон захиалагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлт төгс байна.             

– Б.ХАЛИУНАА