Jiguur Grand Group | Гранд мед
1061
page-template-default,page,page-id-1061,page-child,parent-pageid-611,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Гранд мед

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ

Грандмед эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16-нд нөхөн сэргээх, сувиллын чиглэлээр 32 эмч ажилтантай, стационарт хэвтүүлэн эмчлүүлэх 25 ортой, амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ажиллах хугацаандаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг тодорхой хэмжээгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн чиглэлээр шат дараалсан нийгэмд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Өдгөө бид 100 ортой, 250 гаруй эмч ажилтантай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 3 дахь шатлалын төв эмнэлэг болон өргөжин нуруу нугасны бичил болон дурангийн мэс засал, үений дурангийн мэс заслыг эх орондоо амжилттай хийн нутагшуулж, өнөөдрийг хүрлээ. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын нэр хүндтэй 3 шагналын эзнээр тодорч, жил бүр эрүүл мэндийн салбарын шилдгээр шалгарч, хэрэглэчдэд итгэмжлэгдсэн найрсаг хамт олноор өргөмжлөгдөж Монгол улсын эрүүл мэндийн салбарыг дэлхий дахинд таниулан 2019 онтой золгосондоо баяртай байна. Цаашид 2021 онд ашиглалтад орох шинэ эмнэлэгтээ хамгийн орчин үеийн Green & Smart Hospital байгуулж, Монголдоо төдийгүй Төв Азийн тэргүүлэх эмнэлэг болон хөгжих зорилго тавин ажиллаж байна.

Бидний үйл ажиллагааны чиглэл:
  • Нуруу нугасны бичил мэс засал
  • Нурууны дурангийн мэс засал
  • Үений мэс засал, үений дуран ерөнхий мэс засал
  • Хэвлийн хөндийн дурангийн мэс засал
  • Яаралтай мэс засал
  • Эмэгтэйчүүдийн мэс засал дүрс оношилгоо ангиографи
  • Клиникийн лаборатори
  • Дотор (мэдрэл, зүрх судас, уушги, элэг цөс, бөөр, дотоод шүүрэл)
  • Чихрийн шижингийн төв
  • Арьс, харшил, Нүд, Шүд
  • Чих, хамар, хоолой
  • Эмэгтэйчүүд
  • Сэргээх засах уламжлалт эмчилгээ
  • Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
  • Урьдчилан сэргийлэх багцын шинжилгээ

Улаанбаатар хот 17024, Хан-Уул Дүүрэг
11-р хороо, Шуудангийн хайрцаг 40

Утас: 976-7700 0066
Факс: 976-7700 0044
И-мэйл: info@grandmed.mn
Вэб: www.grandmed.mn

 

Цагийн хуваарь:

Даваа-Баасан 8:30-17:00
Бямба 9:00-14:00
Нуруу нугасны мэс заслын талаар
лавлах утас: 8911 7766