Jiguur Grand Group | Хүний нөөц
612
page-template-default,page,page-id-612,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Хүний нөөц

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Хэрэв та ажилд орох өргөдөл гаргах сонирхолтой байгаа бол энд дарна уу.
Ажлын байранд өргөдөл гаргах

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  • Жигүүр Гранд Групп компани нь өнөөдрийн байдлаар 1000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, үндэсний шилдэг компани юм.
  • Бид салбар бүртээ манлайлагч чадварлаг мэргэжилтнүүдийг сонгон авч ажиллуулах хүсэл сонирхолтой байдаг ба ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломжийг олгож ажилтанг сонгон шалгаруулах үйл явц нь шударга, ил тод НЭЭЛТТЭЙ бодлогыг баримтлан ажиллаж байна.
  • Бид тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байгууллагын соёлд дасан зохицох чадвартай хэн бүхэнд ажил олгохдоо таатай байдаг.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

I ҮЕ: Анкетийн шалгаруулалт /Онлайн, Цаасан/

Анкет хүлээн авснаар ажил горилогчийн өмнө ямар нэгэн хариуцлага хүээхгүй

II ҮЕ: Ярилцлага урих

Тухайн зарласан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан ажил горилогчдыг ярилцлага урина

III ҮЕ: Мэргэжлийн болон ур чадварын тест

Ажлын байр бүрийн онцлогоос хамаарч мэргэжлийн, ур чадварын шалгалт авна

IV ҮЕ: Шийдвэрлэх шатны ярилцлага

Ажлын байр бүрийн онцлогоос хамаарч 2-3 шатны ярилцлагад урина

V ҮЕ: Ажлын санал тавих

Ажлын саналыг албан ёсоор тавьж хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийн харилцан тохирно.

МАНАЙД АЖИЛЛАСАНААР:

  • Нөхөрсөг чадварлаг хамт олонтой нэг баг болж ажиллах боломж
  • Өсөн дэвших ижил тэгш боломж
  • Өрсөлдөхүйц цалингийн систем, бодит урамшуулалд хамраглах боломж
  • Орон сууц, цалингийн зээлэнд хамрагдах боломж
  • Тасралтгүй суралцан хөгжих боломж
  • Эрүүл мэнд, нийгэм халамжийн сангийн мөнгөн тусламжид ажилтан бүр хамрагдах боломж
  • Жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломж
  • Группийн салбар байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх боломж