Тэргэнцэртэй иргэдэд гарын бэлэг гардууллаа

“Жигүүр Гранд Групп” нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ жилийн баярыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэлийн дэм өгөх аян өрнүүллээ. Тухайлбал, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны шинэ жилийн баярыг хуваалцаж  70 гаруй иргэнд өвлийн өвгөний бэлэг гардуулсан юм.

“Жигүүр гранд” групп нь Монгол Улсын барилгын салбарт 30 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний ууган бүтээн байгуулагчдын нэг. Энэ хугацаанд олон сайн сайхан үйлс хийж байсны зэрэгцээ Группийнхээ 200 гаруй ажилчдыг орон сууцжуулсан хамт олон юм. 200 гэдэг нь баттай тоо биш

“Жигүүр Гранд Групп” өнгөрсөн 29 жилийн хугацаанд нийт 100 гаруй ажилтанд орон сууц өгчээ. Тэгвэл 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан 40-өөд ажилтанд 2-4 өрөө байрны түлхүүр гардууллаа.

“Жигүүр Гранд Групп” нь 29 жилийн ойн босгон дээрээ Үндэсний цэцэрлэгч хүрээлэнгийн чанх хойно бүтээн байгуулж буй Парк Вью хотхоныхоо 1,2-р ээлжийн ашиглалтанд оруулж захиалагчиддаа хүлээлгэн өглөө. Ийнхүү нийт 268 айл өрх шинэ өргөөнийхөө түлхүүрийг гардан авч сэтгэл хангалуун амьдарч байна.

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жил “Жигүүр Гранд Групп”-ийн 29 жилийн ойн баярыг тохиолдуулан “Спорт наадам” зохион байгуулсан билээ. Группын 1000 орчим ажилчнаас авхаалж самбаагаараа тодорсон 200 гаруй тамирчин хоёр өдрийн турш хурд хүч, уч чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр “Барилга үйлдвэрлэлийн алба” шалгарч, Цомын эзэн боллоо.