Ерөнхийлөгчийн Захиас

ЖИГҮҮР ГРАНД ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН

Жигүүр Гранд Группийн ерөнхий захирал, Монгол улсын гавьяат барилгачин Д.Баттөр 1989 онд таван хүний бүрэлдэхүүнтэй барилгын засал чимэглэл хийдэг хоршоолол байгуулсан нь өдгөө энтертайнмент, телевиз, уул уурхай, олон улсын худалдаа, эмнэлэг, барилга гэх мэт салбаруудад үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компанитай үндэсний хэмжээний групп болон өргөжин тэлжээ. Жигүүр Гранд Групп Монголын барилгын салбарт өөрийн байр суурийг эзэлсэн, мянга гаруй ажилчин хамт олонтой тэргүүлэх зэргийн байгууллага юм. Ерөнхий захирал Д.Баттөрийн ажилч хичээнгүй, үнэнч шударга, нягт нямбай чанар нь бидний гүйцэтгэсэн олон арван барилгаас тодорхой харагдана. Тэрээр хойч үедээ цэвэр цэмцгэр, тохилог, эрүүл орчинг өвлүүлэн үлдээхийг хүсэж мөрөөддөг нь түүний эх орноо гэсэн чинь үнэнч сэтгэлтэй нь холбоотой билээ. Ноён Д.Баттөр өдгөө компанийхаа боловсон хүчнийг зааж сурган, хойч үеээ бэлтгэн, төслүүд дээрээ ерөнхий зөвлөгч байдлаар ажиллаж байна.

– Д.БАТТӨР

ЖИГҮҮР ГРАНД ГРУППИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Баттөр овогтой Халиунаа 1998-1999 онд АНУ-ын Техаs Houston-ы Hatsville дунд сургуулийг, 2005-2010 онуудад Австрали улсын Канберра хотын Технологийн Их сургуулийг интерьер дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн. Б.Халиунаа нь 2010 оноос Жигүүр Гранд Группын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож, Хунгийн хотхон, Зайсан виллаж, Лакшири Зайсан виллаж, Гэгээнтэн цогцолбор, Романа Резиденс, Баатарван амралт сувилалын барилга, Парк Вью төсөл зэрэг их хотын өнгө төрхөд содон шийдэл дүр төрхийг харуулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг залуу удирдагч юм.

– Б.ХАЛИУНАА