Jiguur Grand Group | Төслүүд
1052
page-template-default,page,page-id-1052,page-child,parent-pageid-616,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Төслүүд

31

АЖИЛЛАСАН ЖИЛ

16

САЛБАРУУД

1200

АЖИЛТНУУД

Жигүүр Гранд Групп нь 30 жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгон орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбор барилга, байгууламжууд зэрэг нийт 900,000 м2 талбай бүхий бүтээн байгуулалтыг эх орондоо цогцлоосон байна. Тус Групп өдгөө Монгол Улсын Гавьяат барилгачин Д.Баттөрийн удирдлага дор 1200 гаруй ажилтан ажиллагчидтай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үндсэн гол салбар болох барилга үйлдвэрлэлийн салбарт 40-өөд нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан, 500 гаруй барилгын мэргэшсэн ажилчин ажиллаж байна. “Жигүүр Гранд Групп”-ийн бүтээн босгосон барилга байгууламжууд нь оршин суугчид, захиалагчдын шаардлагад нийцсэн, орчин үеийн архитектор дизайн, инженерийн шийдэл бүхий тав тух, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц өндөр зэрэглэлийн барилгууд байдгаараа онцлогтой.

ХУНГИЙН ХОТХОН

“Хунгийн хотхон” 92 айлын орон сууц нь 2012 онд ашиглалтанд орсон. Зайсан толгойн зүүн урд байрлах уг хотхон нь 80 айлын люкс орон сууц, 12 айлын хаусаас бүрдэнэ. Энэхүү төсөл нь монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, оршин суугчдынхаа тав тухтай, амар тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг дээд зэргээр бүрдүүлж чадсан цорын ганц хотхон юм. Байгалийн төгс,эрүүл зохицол бүрдсэн газарт хун шувууд цугладгийн адил тус хотхонд оршин суугч айл өрх бүхэн аз жаргалаар дүүрэн байхыг бэлгэдэж “Хунгийн хотхон” хэмээн нэрлэжээ.

ЗАЙСАН ЛАКШРИ ВИЛЛАЖ

Бид олон жилийн туршид Монголын барилгын салбарт тэргүүлэн үйл ажиллагаа явуулсан туршлагадаа үндэслэн эх орныхоо цаг уурын онцлогт тохирсон эрүүл, аюулгүй амьдрах орчны шийдлийг гаргаж энэхүү хотхоныг бүтээн босгосон. 112 айлын “Luxury Zaisan Village”, 82 айлын “Zaisan Village” хотхоноо 2010 онд ашиглалтад оруулсан.

Барилгын хийцийн хувьд хүн төрөлхтний түүхийн туршид шалгарсан загвар болох шувуу нуруун дээврийг цутгамал бетоноор хийсэн нь илүү урт удаан эдэлгээ, чанарын өндөр түвшинд хүрсэн. Мөн үе залгамжлан дамжих үнэт үл хөдлөх хөрөнгө цогцлоохын тулд олон улсын брэнд болсон барилгын дэвшилтэт технологи, материалуудыг ашиглаж барьсан нь онцлог давуу болсон. Цогцолбор нь дотроо усан бассейн, фитнесс клуб, гадна спорт талбай гэх мэт хүний эрүүл амьдрах бүхий л боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог. 

ГРАНД ПЛАЗА ЦОГЦОЛБОР

“Жигүүр Гранд Групп” нь худалдаа үйлчилгээний зориулалттай нийт 41,375 м2 талбайтай  “Гранд Плаза” цогцолборыг хотын А зэрэглэлийн бүсэд 2009 онд ашиглалтад оруулсан. “Гранд Плаза” цогцолбор нь Монгол Улсад  анх удаа “олон улсын шилдэг архитектур, дизайнтай барилга”-аар шалгарч байсан бахархам түүхтэй. Энэхүү цогцолбор нь нийслэл хотын иргэдийн сэтгэлд нийцсэн, байнгын үйлчлүүлэх дуртай худалдаа үйлчилгээний төв  болсон. Мөн тухайн дүүрэгт олон ажлын байрыг шинээр бий болгосон төдийгүй Улаанбаатар хотын залуучуудад төрөл бүрийн худалдаа үйлчилгээг цогцоор нь нэг дороос авах өргөн боломжийг бүрдүүлж өгсөн анхны томоохон төвүүдийн нэг.

ГЭГЭЭНТЭН ЦОГЦОЛБОР

Хатан Туул хийгээд дунд голын бэлчир, Богд Хааны өргөөтэй хаяа дэрлэн түшсэн Гэгээнтэн цогцолбор нь 12 давхар 180 айлын орон сууц, 16 давхар 11800 м2 оффис, 5870 м2 худалдаа, үйлчилгээний төв болон Гэгээнтэн энтертайнмент төвөөс бүрддэг.  

Жигүүр Гранд  Группийн хамгийн анхны энтертайнмент төвтэй, орон сууцны цогцолбор “ Гэгээнтэн хотхон”-оо   анх 2014 онд захиалагчдадаа хүлээлгэн өгсөн.  Цаг алт шиг үнэтэй болсон өнөө  үед  оршин суугчид  гэрийнхээ хажуунаас бүхий л төрлийн үйлчилгээг нэг доороос авах боломжтой.  Мөн оффисийн  барилгыг давхар шийдэж өгсөн нь бизнес эрхлэгч хэн бүхний хувьд тав тухтай, тохилог  таатай орчныг бүрдүүлж чадсан төсөл  болсон юм.

РОМАНА РЕСИДЕНС

“Жигүүр Гранд Групп” нь Монголын барилгын салбарт анх удаа шилэн фасадтай тансаг зэрэглэлийн 18 давхар орон сууц, оффисын Романа Ресиденс цогцолборыг 2016 онд захиалагчдад хүлээлгэн өгсөн. 1-2 давхар нь худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн бол 3-16 давхар нь орон сууц, 17-18 давхарт оффисын зориулалтай талбай байрладаг. 

 

Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шилэн фасадаар хийгдсэн, Итали интерьертэй учир Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох гол барилгуудын нэг болоод байна.   Мөн агаарын солилцоо маш сайн явагддаг, наран мандах зүгээс наран жаргах хүртэл Улаанбаатар хотыг алган дээрээ тавьсан мэт харах боломжийг бүрдүүлсэн онцлог давуу талтай орчин үеийн шийдэл бүхий төсөл болж чадсан. 

ПАРК ВЬЮ ХОТХОН

Бидний хэрэгжүүлж байгаа ээлжит төсөл бол нийслэл хотын мань хамгийн эрүүл ногоон хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хаяа залган байрлах “Парк Вью” цогцолбор хотхон юм. Нийт 8 блок барилгаас бүрдэх, 16 давхар уг хотхон нь оршин суугчдад Богд хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг төрөлх хотынхоо хамгийн үзэсгэлэнт газруудыг алган дээр тавьсан мэт чөлөөтэй тольдох боломжийг олгож байгаагаараа маш онцлог.

 

Хотхоны салшгүй нэгэн хэсэг болсон Парк Од Моолд дэлгүүрүүд, усан бассейн, фитнесс, эмийн сан, банк, цэцэрлэг гээд их хотын иргэдийн зайлшгүй хэрэгцээг ая тухтай, эрүүл, аюулгүй, ногоон орчинд хангах орчин үеийн нэгдсэн төвийг шийдэж өгсөн нь түгжрэл асуудал болоод буй одоо цагт оршин суугчдын алтан цагийг хэмнэх сайхан нөхцлийг бүрдүүлж байгаа юм.