Jiguur Grand Group | Эрүүл Мэнд & Аюулгүй Ажиллагаа
613
page-template-default,page,page-id-613,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Эрүүл Мэнд & Аюулгүй Ажиллагаа

Жигүүр Гранд Групп ХХК-ийн хамгийн үнэт зүйл бол манай ажилтнууд бөгөөд бидний хувьд хамгийн үнэт баялаг болно. Ажилтнуудад гэмтэл, бэртэл тохиох болон биет хөрөнгөд хохирол учрах нь компанийн нэр хүнд, санхүүгийн амжилтанд сөрөг нөлөөтэй тул Жигүүр Гранд Групп ХХК нь тэргүүн туршлага, дэвшилтэт технологид тулгуурлан осол, гэмтлийг ТЭГЛЭХИЙГ нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг.

Энэхүү зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа “та бидэнд итгэ, бид бүгдийг  хийнэ. аюулгүй ажиллагааг хангаж ажиллая” гэсэн уриан дор хэрэгжүүлдэг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Барилга хөгжлийн төвтэй хамтран,  “эрсдэлгүй ажлын байр-осолгүй хамт олон” сэдэвтэй үзүүлэх  сургалтыг зохион байгуулдаг.

 

ОУ-н стандарт шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд:

1

Ажилтан бүр эрүүл мэндээ бодож

2

Амжилтын төлөө

3

Алхам бүрээ хяна

4

Аюулыг таньж

5

Ажлаа төлөвлө гэсэн

5А зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд MNS 4969:2000 стандартын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн  ISO 45001 стандартыг анх амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Цаашид ISO, OHSAS стандартыг үе шаттайгаар хэрэгжүүлэн, Олон улсын стандартад нийцсэн эрсдэлгүй ажлын байрыг бий болгох бодлого, зорилтыг өмнөө тавин ажилласаар байгаа билээ.