Jiguur Grand Group | БЗД-т байршилтай дахин төлөвлөлтийн New Life Garden төсөл
1192
post-template-default,single,single-post,postid-1192,single-format-standard,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

БЗД-т байршилтай дахин төлөвлөлтийн New Life Garden төсөл

БЗД-т байршилтай дахин төлөвлөлтийн New Life Garden төсөл

Жигүүр Гранд Группын бүтээн байгуулж буй гэр хорооллын дахин төлөвлөлтын “New Life garden” төсөл нь улаанбаатар хотын төв цэгээс 3,5 км зайд Баянзүрх дүүргийн 12-р хорооны  нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн ба гэр хорооллын айл өрхийн амьдрах нөхцөлийг сайжруулах иргэдийг орчин үеийн тохилог эрүүл аюулгүй орчин амьдрах баталгааг хангах Нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах шинэлэг шийдэлтэй үлгэр жишээ жишиг орон сууц ЭКО хороолол бүтээн байгуулах нь энэхүү төслийн гол зорилго болон нийгмийн хариуцлага юм.

Энэхүү төслийн хийцлэлийн хувьд бүрэн цутгамал ба олон улсын стандартыг хангасан материалаар хийж байгаагаараа онцлог юм.

Одоо үед үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд зөвхөн хийцлэлээс гадна олон хүчин зүйлсийг тулгуур болгож хардаг болсон тийм ч учираас Жигүүр Гранд Групп энэхүү төсөл дээрээ төлөвлөлтийг хүртэл маш сайн бодож төлөвлөсны эцэст нийт төслийн 85%-ийг ногоон орчин болохоор шийдсэн ба сэргээгдэх эрчим хүч болон саарал усны систем гэх зэрэг оршин суугчдын тав тух эрүүл энх байдлыг хангахаас гадна байгаль орчиноо хамгаалсан зөв шийдлийг олжээ.