Jiguur Grand Group | Жигүүр Гранд Группын ерөнхийлөгч Д. Баттөр хөдөлмөрийн баатар цол авлаа.
1193
post-template-default,single,single-post,postid-1193,single-format-standard,cooltimeline-body,ajax_fade,page_not_loaded,,hide_top_bar_on_mobile_header,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-17.0,qode-theme-bridge,qode_header_in_grid,wpb-js-composer js-comp-ver-5.5.5,vc_responsive

Жигүүр Гранд Группын ерөнхийлөгч Д. Баттөр хөдөлмөрийн баатар цол авлаа.

Жигүүр Гранд Группын ерөнхийлөгч Д. Баттөр хөдөлмөрийн баатар цол авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан, Улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний үйлдвэрлэл, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ард иргэдийг ажлын байраар хангах, барилга, эрүүл мэнд, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуйн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулсан салбар салбарын манлайлагчдыг хүндэтгэлтэйгээр шагнал гардууллаа.
Улс эх орныхоо бүтээн байгуулалтын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах үйлсэд анхдагч нь байж, олон мянган иргэдийг ажлын байраар хангаж, 30 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, чадварлаг манлайллын тод жишээ болсон “Жигүүр Гранд” группийн Ерөнхийлөгч, МУ-ын Гавьяат барилгачин Д. БАТТӨР МУ-ын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол тэмдэгээр шагнагдсан баярт үйл явдлыг дуулгахад таатай байна.