БААТАРВАН

ГАЛЛЕРЭЙ

ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ

Байршил

Булган аймаг, Хутаг-Өндөр сум

Үйлчилгээ

Рашаан сувилал, эко хүнс, уламжлалт эмчилгээ

Онцлог

Амралт сувилал, эрүүл мэндийн үйлчилгээний төгс хослол

Багтаамж

Нэг ээлжинд 180-200 хүн

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Баатарван амралт, рашаан сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос 580 км, Эрдэнэт хотоос 130 км зайд, Булган аймгийн Хутаг Өндөр сумын нутаг, Гуртын гүүрний дэргэд байрлаж байна.

Тус амралт нь далайн түвшинээс дээш 900 м өндөрт, хүний зүрх судасны үйл ажиллагаанд нэн таатай нөхцөл бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг бөгөөд сэргээн засах уламжлалт үйлчилгээний чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

Баатарван амралт, рашаан сувилал нь жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжинд 180-200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай. Манай амралт нь Люкс, Хагас Люкс, Гэр бүлийн болон Энгийн өрөөний сонголттой. Түүнчлэн жуулчид болон амрагчдад зориулсан 80-85 хүний багтаамжтай гэр кемп, 40-45 хүний багтаамжтай Фамили хаус, голын эрэг дагуу байрлах байгалийн үзэсгэлэнт лоунж зэрэг байгууламжуудтай.

Тус амралт нь нутгийн цэвэр хөрсөнд ургасан шим тэжээллэг, эрүүл төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг хоол хүнсэндээ хэрэглэж, мөн чихрийн шижин өвчнийг анагаах шидтэй Их Булагийн рашаан, ходоод гэдэсний рашаануудыг нэг дор байрлуулсан онцлогтой.