ГРУППИЙН ТАНИЛЦУУЛГА

Хувийн хэвшлийн тэргүүлэгч ууган компани

ЖИГҮҮР ГРАНД ГРУПП ХХК

Жигүүр Гранд Групп ХХК нь Монгол Улсад ардчилал, чөлөөт зах зээлийн эхлэл тавигдаж байсан 1989 онд хувийн жижиг үйлдвэрлэл, худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр үүсгэн байгуулагдсан.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Жигүүр Гранд Групп тасралтгүй өргөжин хөгжиж, өнөөдөр барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 11 салбар компанитай, үндэсний хэмжээний томоохон групп болон өргөжөөд байна.

Жигүүр Гранд Групп нь 1200 гаруй ажилчидтайгаас группийн барилга үйлдвэрлэлийн салбарт 30 гаруй нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан, 500 гаруй барилгын мэргэжилтэй ажилчдаас бүрдэж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон Монголын барилгын салбарт тэргүүлэгч байж, Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, Топ 100 Аж Ахуйн Нэгжийн нэгээр удаа дараа шалгарч, 2018 оны Ази тивийн “Шилдэг бүтээн байгуулагч” компаниудын нэгээр өргөмжлөгдлөө.

Ийнхүү Жигүүр Гранд Группийн хамт олон салбар бүртээ амжилтаар жигүүрлэж, Монгол чанарыг дэлхийд таниулан аз жаргалыг бүтээхийн төлөө итгэл төгс бүтээн байгуулсаар байна.

Эрхэм зорилго, уриа үг

Эрхэм зорилго

Бид салбар бүртээ амжилтаар жигүүрлэж Монгол чанарыг дэлхийд таниулан аз жаргалыг бүтээнэ

Уриа үг

Та бидэнд итгэ, бид бүгдийг бүтээнэ.

Бидний үнэт зүйлс

Цаг хугацааг эрхэмжлэх

Аливаа ажлыг зөв үнэлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ • Төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, цагийг ягштал баримтална.

Чанарыг эрхэмлэх

Ажлыг зөв хянаж, алдааг залруулж, уялдаа холбоог сайжруулах зарчмыг баримталж ажиллана • Ажилдаа эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ.

Багийн ажиллагааг эрхэмлэх

Харилцан хүндлэл, зөв эерэг дулаан харилцааг буй болгон эвсэг хамт олныг бүрэлдүүлж, үр дүнтэй хамтран ажиллана.

Хариуцлагатай зарчим

Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж хариуцлагыг дээдэлдэг • Ажилтан бүр хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэнэ.

Үнэнч шударга зарчим

Монгол улсын хууль, байгууллагын дүрэм журмыг чанд баримтлан аливаад үнэнч шударга хандана.

Бизнесийн салбарууд

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Жигүүр Грандчууд тасралтгүй өргөжин тэлж, эдүгээ барилга угсралт, үл хөдлөх хөрөнгө, эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр нийт 11 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Барилга

Эрүүл мэнд

Уул уурхай

Аялал жуулчлал

Телевиз, энтертайнмент

Гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ

Жигүүр Гранп Групп

ХИЙЖ БҮТЭЭСЭН АЖЛУУДЫН ШАГНАЛУУДЫН ДЭЭЖЭЭС

2003 он

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮБХТ-өөс шалгаруулдаг “Үндэсний Бүтээмж-Хос Жүрж хотхон”.

2008 он

"Алтан Цамхаг” ёслолоос “Шилдэг Компани” шагнал, 2007 он “Алтан Цамхаг” ёслолоос “Гранпри” шагнал.

2009 он

“Гранд Экспо” наадмаас салбарын тэргүүний “Гранпри” шагнал.

2009 он

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Шилдэг удирдлагатай компани" гэрчилгээ.

2011 он

"Алтан Цамхаг" ёслолоос "Шилдэг Орон Сууц" шагнал, 2010 он Монгол Улсын "Топ үндэсний компани”.

2012 он

Гранд Экспо наадмаас "Шилдгийн шилдэг компани” тэргүүн байрын шагнал.

2013 он

Монгол Улсын "Шилдэг барилга”-Гэгээнтэн Цогцолбор, 2013 он Монголын Архитектурчдын Холбооноос “Шилдэг бүтээн байгуулалт” шагнал.

2014 он

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Шилдэг Барилга-Төрийн Гэрэгэ" шагналыг шилдэг бүтээн байгуулалт, Гэгээнтэн Цогцолборын ажлаар 2014 онд тус тус хүртсэн болно.

2018 он

Best of Mongolia 2018 "Оны шилдэг Барилгын гүйцэтгэлийн компани"-иар шалгарав.

2019 он

"Mongolia Property awards”-aac "Шилдэг олон зориулалтын бүтээн байгуулалт” Парк вью хотхон, “Шилдэг барилгын компани" шагналыг хүртэв.

2018 он

"Asia Property Awards"- "-аас "Шилдэг олон зориулалтын бүтээн байгуулалт" Парк вью хотхон, "Шилдэг барилгын компани" шагналыг хүртэв.

2018 он

"The European Society for Quality Research"-aac "Чанарын Шилдэг Удирдлага” шагналыг Грандмед эмнэлэг хүртэв.

2017 он

Швейцарь улсын Люцерн хотноо зохион байгуулсан "Excellence in Quality"-aac "БҮСИЙН ШИЛДЭГ КОМПАНИ" шагналыг Грандмед эмнэлэг хүртэв.

Алсын хараа

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Жигүүр Гранд Групп ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ядуурлыг бууруулах, боловсролыг дэмжих, таатай ажлын байр бий болгох, нийтийн эрүүл мэнд, соёл урлаг, спортын хөгжилд хувь нэмэр оруулах, байгаль орчныг хамгаалах, бизнесийн ёс зүйг дээдлэх зэрэг олон чиглэлд үр бүтээлтэй ажиллаж, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Жигүүр Гранд Групп ХХК-ийн хамт олон салбар бүртээ амжилтаар жигүүрлэн, Монгол чанарыг дэлхийд таниулж, аз жаргалыг бүтээхийн төлөө итгэл төгс урагшилсаар байна.