“Жигүүр Гранд Групп”–ийн салбар “Баатарван амралт, сувиллын цогцолбор” нь 2015 онд Булган аймгийн ХутагӨндөр сумын нутаг Сэлэнгэ мөрний эрэг дагуу байгалийн үзэсгэлэн цогцолсон газар нутгийг сонгон бүтээн байгуулалтаа цогцлоосон бөгөөд амрагч сувилуулагчдаа зориулан тав тухтай тохилог орчинд, сэтгэлд нийцсэн эмчилгээ, сувилгаа, бусад төрлийн үйлчилгээг жилийн 4 улиралд тасралтгүй үзүүлсээр байна. Манай цогцолборын газар зүйн байрлалын онцлог нь далайн түвшнээс дээш 850 метрийн өндөрт буюу харьцангуй нам дор газарт байрладаг тул агаар дахь хүчилтөрөгчийн агууламж өндөр тогтоогдсон байх бөгөөд ходоод сахрын өвчнийг анагаагч байгалийн эх булгийн рашаантай. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүрээлэн буй байгальдаа ээлтэй, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан 10 гаруй жилийн хугацаанд нарс, хуш, буйлс, мойл, монос, хайлаас бүхий 10,000 гаруй мод тарьж ургуулсан. Тэдгээрээс 2500 нь нарс мод бөгөөд сувиллын байруудаа тойруулан, мөн байрнуудын дунд шигүү нарсан төгөл бий болгосон. Нарс мод нь байгальд хамгийн их цэвэр хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ модноос ялгарсан хүчилтөрөгч нь нарны хэт ягаан туяатай холилдон урвалд орж хүний дархлааг нэмэгдүүлдэг интерферон хэмээх бодис ялгаруулдгаараа бусад навчит модноос онцгой юм. Ингэснээр амрагч сувилуулагчдын эрүүл мэнд бие махбодод чухал ач холбогдолтой онцгой орчин бүрдүүлж чадсан. Тус цогцолбор нь үндсэн 4 байрны 120 өрөөнд нэг ээлждээ 350 хүртэлх амрагч сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай. Амрагч сувилуулагч нарынхаа эмчилгээг эрүүл шим тэжээлтэй эко хоол хүнсээр дэмжих зорилгоор мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуйг хослуулан эрхэлж, үр шимийг нь хүртсээр ирсэн.
Тухайлбал мах махан бүтээгдэхүүн, хүнсний төрөл бүрийн шинэ ногоо, жимс жимсгэнэ, саалийн үнээний фермээсээ бэлтгэн гаргасан сүү, сүүн бүтээгдэхүүнээр эрүүл ахуй, хоол судлалын технологи, стандартын дагуу эрүүл эко хоолоор үйлчлэхээс гадна агаар эмчилгээ, ус рашаан эмчилгээ, физик эмчилгээ, уламжлалт болон сэргээн засах, хөдөлгөөн заслын эмчилгээ сувилгаа, бусад үйлчилгээг эрүүл мэндийн салбар болон үйлчилгээний салбартаа тэргүүлэгч, олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг, найрсаг эмч, эмнэлгийн баг хамт олон мэргэжлийн түвшинд сувиллын стандартад нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Амрагч сувилуулагчдынхаа чөлөөт цагийг ая таатай, дурсамжтай өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлсэн үйлчилгээнүүдийг санал болгодог.