Жигүүр Гранд Групп нь 33 жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгон орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний цогцолбор барилга, байгууламжууд зэрэг нийт 961,756 м2 талбай бүхий бүтээн байгуулалтыг эх орондоо цогцлоосон байна. Эдгээрээс онцолбол хамгийн анхны шилэн фасадтай орон сууц болох Романа Ресидэнс, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор худалдаа үйлчилгээний объектоос цэцэрлэгт хүрээлэн рүү шууд гарц /шилэн гүүр /гэх мэтчилэн хотынхоо өнгө үзэмжид томоохон хөрөнгө оруулалтууд хийсээр ирсэн билээ
Баатарван сувилал нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос ойролцоогоор 40 км-ийн зайд байрлах, эрүүл мэндийн үйлчилгээ болон амралт, сэргээн засах эмчилгээний зориулалттай байгууллага юм.
Жигүүр Гранд оффис нь нийт 7,050 м² талбайтай, орчин үеийн шаардлагад нийцсэн оффис юм. Энэхүү барилга нь Улаанбаатар хотын төв хэсэгт, Сүхбаатар дүүрэгт, Нарны зам дагуу байрладаг бөгөөд хотын гол зам, тээврийн зангилаанд ойр байршилтай. Оффис нь ажил хэрэгч орчин бүрдүүлэхэд оновчтой төлөвлөгдсөн бөгөөд инженерийн дэвшилтэт шийдэл, тав тухтай ажлын орчинг хангасан. Энэ нь байгууллагуудад үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад тохиромжтой шийдлүүдийг санал болгож, бизнесийн өсөлт, бүтээмжийг дэмжих зорилготой юм.
Чанарыг эрхэмлэгч “Жигүүр Гранд” группийн ээлжит төсөл “Хос даль” нь ХУД-ийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Говь үйлдвэрийн замд байрлах 16 давхар, 320 айлын орон сууц юм. Мөн орон сууцны урд 9 давхар үйлчилгээний оффис баригдаж байгаа бөгөөд эмийн сан, кофе шоп, фитнес, иог, супермаркет, банк, үсчин зэрэг өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээтэй ойр таатай орчныг бүрдүүлжээ.
Бидний хэрэгжүүлж буй ээлжит төсөл бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хаяа залган байрлах “Парк Вью” цогцолбор хотхон юм. Нийт 8 блок, 16 давхар барилгаас бүрдэх уг хотхон нь оршин суугчдад Богд хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг үзэсгэлэнт байгалиа чөлөөтэй тольдох онцгой боломжийг бүрдүүлсэн.
“Жигүүр Гранд Групп” нь Монголын барилгын салбарт анх удаа шилэн фасадтай, тансаг зэрэглэлийн 18 давхар орон сууц, оффисын "Романа Ресиденс" цогцолборыг 2016 онд ашиглалтад оруулсан. 1-2 давхартаа худалдаа үйлчилгээний төв, 3-16 давхарт орон сууц, 17-18 давхарт оффисын талбай байрладаг. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шилэн фасад, Итали интерьертэй уг барилга нь Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалтуудын нэг юм.
“Хунгийн хотхон” нь Зайсан толгойн зүүн урд байрлах 92 айлын орон сууц бөгөөд 2012 онд ашиглалтад орсон. Уг хотхон нь 80 айлын люкс орон сууц, 12 айлын хаусаас бүрддэг бөгөөд Монгол орны уур амьсгалд тохирсон, оршин суугчдын тав тух, амар тайван, эрүүл, аюулгүй орчныг хангаж чадсан онцгой төсөл юм.
Хатан Туул болон Дунд голын бэлчирт, Богд Хааны өргөөтэй хаяа дэрлэн орших “Гэгээнтэн цогцолбор” нь 12 давхар, 180 айлын орон сууц, 16 давхар, 11,800 м² оффис, 5,870 м² худалдаа үйлчилгээний төв, Гэгээнтэн энтертайнмент төвөөс бүрддэг. Жигүүр Гранд Группийн анхны энтертайнмент төвтэй орон сууцны цогцолбор болох “Гэгээнтэн хотхон”-ыг 2014 онд ашиглалтад оруулсан.
Бид олон жилийн турш Монголын барилгын салбарт тэргүүлсэн туршлагадаа тулгуурлан, эх орныхоо цаг уурт тохирсон эрүүл, аюулгүй амьдрах орчны шийдлийг бүтээж, 2010 онд 112 айлын “Luxury Zaisan Village” болон 82 айлын “Zaisan Village” хотхоныг ашиглалтад оруулсан.
“Жигүүр Гранд Групп” нь 2009 онд хотын А зэрэглэлийн бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалттай 41,375 м² талбай бүхий “Гранд Плаза” цогцолборыг ашиглалтад оруулсан. Уг цогцолбор нь Монгол Улсад анх удаа “олон улсын шилдэг архитектур, дизайнтай барилга”-аар шалгарсан бахархам түүхтэй.