ГРАНДПРИНЦ ХХК

ГАЛЛЕРЭЙ

ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Үйлчилгээ

Хоол үйлдвэрлэл

Онцлог

Далайн түвшнээс дээш 900м, зүрх судасанд эерэг

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Гранд Принц” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, анх үл хөдлөх хөрөнгийн худалдаа, ашиглалт, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж, 2015 оноос нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтэрч, рестораны бизнесийг амжилттай хөгжүүлж байна.

Өдгөө тус компани Asian Hot Pot болон Ajisen Ramen зэрэг брэнд ресторануудаа амжилттай ажиллуулж, салбартаа чанар, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэн хөгжүүлсээр байна.

2015 оноос хойш “Гранд Принц” ХХК нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт орчин үеийн технологи, олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж, өнөөдөр 4 салбар ресторан, 150 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Asian Hot Pot

Asian Hot Pot ресторан нь 2015 оны 12 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай ресторан нь БНХАУ-ын мэргэжлийн мастер тогоочийн бэлтгэдэг халуун тогооны өвөрмөц шөлөөр үйлчлүүлэгчдээ дайлж, шинэхэн, байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээс өөрийн хүссэн орц, амтаа сонгон хооллох боломжийг бүрдүүлсэнээрээ онцлог юм.

Рестораны үндсэн зааланд 180–200 хүртэлх, VIP өрөөнүүддээ 40–50 хүртэлх үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай.

Мөн халуун тогооноос гадна мэргэжлийн Хятад тогоочийн тусгай жороор бэлтгэсэн амтат ази болон хятад хоолнууд санал болгодгоороо бусад халуун тогооны ресторануудаас ялгардаг.

Asian Hot Pot ресторан нь халуун тогоо, ази болон монгол хоолны өвөрмөц хослол, тав тухтай орчин, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, үйлчлүүлэгч бүрт шинэ амт, шинэ мэдрэмжийг хүргэхийг зорин ажиллаж байна.

Ajisen Ramen

Ajisen Ramen нь анх 1968 онд Япон улсын Кумамото мужид үүсгэн байгуулагдсан, дэлхийн олон оронд салбартай алдартай рамены сүлжээ ресторан юм.

“Гранд Принц” ХХК нь Ajisen Ramen брэндийн франчайз эрхийг авч, 2016 оноос Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэн анхны салбараа нээсэн.

Манай ресторан нь VIP өрөөндөө тус бүр 8 хүртэлх, үндсэн зааландаа 100 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай.

“2019 онд Ajisen Ramen Mongolia нь Японы төв оффисын олон улсын салбаруудын стандарт шалгалтаар цэвэрлэгээ, эрүүл ахуйн өндөр үнэлгээ авч, дэлхийн Ajisen Ramen салбаруудын дундаас хамгийн цэвэр, стандарт өндөр мөрддөг салбараар шалгарч байсан.”

Өнөөдөр Ajisen Ramen нь Монголд 3 салбар, Гэгээнтэн энтертайнмент төвийн 1F, 7555-6600, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн "Park Od" Mall 1F, 7777-7030

, ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ Буудал 1F, 7777-7020

үйл ажиллагаа явуулж, жинхэнэ япон рамены амтыг хэрэглэгчдэд хүргэн, үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлж байна.