ГРАНДФАРМ

ГАЛЛЕРЭЙ

ТҮЛХҮҮР МЭДЭЭЛЭЛ

Байршил

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

Үйлчилгээ

Эмийн сан

Онцлог

Эм , Эмнэлгийн хэрэгсэл , оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн багаж төхөөрөмж

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“ГрандМед Фарм” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж эм, эмнэлгийн бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Грандмед Фарм ХХК нь “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны хэрэгсэл, импортлох, ханган нийлүүлэх”, “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл протези импортлох, ханган нийлүүлэх болон худалдах” тусгай зөвшөөрлүүдээс гадна 2018 онд “Биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх” зэрэг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны байдлаар “ГрандМедФарм” ХХК нь өөрийн гурван салбар эмийн сантайгаар олон улсын стандартад нийцсэн “ГрандМед” эмнэлгийн хангамжийг бүрэн хариуцан ажиллахаас гадна улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдэд ханган нийлүүлэлт хийж байна. БНСУ болон БНХАУ-ын эм, эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютерээр амжилттай ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлж байна. БНСУ-ын Илсанг компанитай 2016 оноос эхлэн албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр Севофлуран /унтлагын шингэн бодис/ бүтээгдэхүүн дээр хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-ын Рёон Фармасютикал компанитай 2015 онд албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулан, 4 төрлийн өвчин намдаах, булчин сулруулах болон дэмжих эмийн бүтээгдэхүүн дээр хамтран ажиллаж улсын болон хувийн эмнэлгүүдэд ханган нийлүүлэлт хийж байна. Үүнээс гадна БНСУ-ын Эвэрэйд компанитай 2015 оноос албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус компаниас 10 төрлийн мэс заслын ариун наалтнуудыг импортлон оруулж байна. 2018 оноос Норвегийн “Atlantic delights” компанитай хамтран ажиллаж, Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.