“Биг кастел” ХХК ньХот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай болон Эрчим хүчний тухай хуулийн хүрээндорон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн компани юм.
“Жигүүр гранд групп” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан орон сууцны болон үйлдвэрлэл, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий томоохон цогцолборуудын инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалт үйлчилгээг Эко хотхон нэртэйгээр 2011 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2018 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Биг кастел ХХК-д нэгтгэгдэж мэргэжлийн инженер техникийн болон үйлчилгээний нийт 40 гаруй байнгын ажилтнуудтай 13 дэх жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа болно.
Тус компани нь Инженер техникийн болон Ашиглалтын үйлчилгээний менежментийн гэсэн 2 чиглэлийн үйл ажиллагааг Гэгээнтэн цогцолбор хотхон, Romana residence, Luxury Zaisan Village, Zaisan Village, Хунгийн хотхон, Хос Даль хотхон, Парк Вью хотхоны нийт 1520 гаруй айл өрх, 60 гаруй ААН байгууллагуудад үзүүлдэг.
Инженер техникийн алба ньус,дулаан, цахилгаанаархангахтай холбоотой 24 цагийн тасралтгүй мэргэжлийн, чадварлаг техникийн инженер, техникч, засварчин, ажилтан, ажиллагсдын хүчээрзасвар үйлчилгээг үзүүлдэг.
Ашиглалтын менежментийн цэвэрлэгээ, арчлалтын үйлчилгээг орон сууцны болон оффис үйлчилгээний газруудад хариуцаж, тав тухтай байнгын ажил үйлчилгээг ээлжийн лифтчин, үйлчилгээний ажилтнууд болон менежер, ресепшнтэй гүйцэтгэдэг.