“Грандмед” эмнэлэг нь анх 2009 оны 3 сарын 16-ны өдрөөс нөхөн сэргээх сувиллын чиглэлээр 32 эмч, сувилагч, ажилтантай, хэвтүүлэн эмчлэх 25 ортой, амбулаторийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн оношилгоо шинжилгээ, дотор, мэс засал, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгооны эрхтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүсэн байгуулагдсан хувийн хэвшлийн эмнэлэг билээ. Өдгөө бид 100 ортой, 300 орчим эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг улсын магадлан итгэмжлэгдсэн 3-р шатлалын эмнэлэг болон өргөжсөн ба нүүр, чих хамар хоолойн мэс засал, дурангийн мэс засал, үений дурангийн мэс заслыг эх орондоо амжилттай нутагшуулсан.