“ЭКО” ТЕЛЕВИЗ нь 2008 онд Монголын анхны экологийн төрөлжсөн сувгийн үйл ажиллагаатайгаар байгуулагдсан бөгөөд эдүгээ “Эрүүл аз жаргалтай амьдралын төлөв” уриан дор эко боловсрол, эрүүл амьдралын хэв маягийг үзэгчдэд сурталчлан таниулж эко амьдрал, байгаль экологи, эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн бүхий л сэдвээр олон нийтийг соён гэгээрүүлж зорилготойгоор ажиллаж байна.
Бид нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллаж, улс төр, нам эвслийн шууд хамаарал болоод сөрөг мэдээллээс ангид, хараат бус, бие даасан байдлыг эрхэмлэн, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэшсэн, ёс зүйт зарчмыг баримтлан ажилладаг. ”Эко” телевиз нь нийт эфирийнхээ ихэнх буюу 70 орчим хувьд нь өөрсдийн бэлтгэсэн нэвтрүүлэг хөтөлбөрийг цацаж үлдсэн 30 хувьд нь гадаад эх үүсвэрийн контент буюу олон ангит уран сайхны, баримтат, хүүхэлдэйн киног чанарын өндөр түвшинд албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж байна.