“Гэгээнтэн Энтертайнмент” ХХК нь кино үзвэр үйлчилгээний чиглэлээр 2015 онд үүсгэн байгуулагдсан.
Амьдралын алтан мөч бүрийг таны гэр бүлд мэдрүүлэх зорилготой “Гэгээнтэн кино театр” нь Dolby Atmos, VIP зэрэг 4 танхимтай, нэгэн зэрэг 420 гаруй үйлчлүүлэгчийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд үзэгчдэдээ тав тухтай орчин, найрсаг, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологи болох Dolby Atmos системийн дуугаралтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж, энэ системийг нэвтрүүлсэн дэлхийн шилдэг 2000 гаруй кино театруудын нэг болсон. Нийслэлийн аз жаргалтай гэр бүлийн гишүүн бүрт дэлхийн кино продакшинуудтай хамтарсан өнөө цагт хит, шилдэг кино үзвэр үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хичээн ажиллаж байна, Мөн Азийн энтертайнмент төвийн үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, тав тухтай орчин, найрсаг харилцаа, түргэн шуурхай үйлчилгээний соёлыг нэвтрүүллээ.