ХУВИЙН ХЭВШЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ УУГАН КОМПАНИ

Жигүүр Гранд Групп ХХК нь Монгол Улсад ардчилал, чөлөөт зах зээлийн эхлэл тавигдаж байсан 1989 онд хувийн жижиг үйлдвэрлэл, худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлснээр үүсгэн байгуулагдсан.

Бидний танилцуулга

ИТГЭЛ, ЧАНАРЫГ ИРЭЭДҮЙД
ӨВЛҮҮЛЖ, ӨНӨӨДӨРИЙГ
БҮТЭЭН БАЙГУУЛНА

ТЭНГЭРТ ТЭМҮҮЛЖ, ГАЗАРТ ГАГНАГДСАН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ

Эрхэм зорилго, чанар, инновацийг эрхэмлэн Жигүүр Гранд Групп Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэх байр суурьтай болж өссөн. Манай үндсэн үзүүлэлтүүд нь бидний амжилт, чанарын амлалтыг илтгэж, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг харуулж байна.

Романа ресиденс

“Жигүүр Гранд Групп” нь Монголын барилгын салбарт анх удаа шилэн фасадтай, тансаг зэрэглэлийн 18 давхар орон сууц, оффисын "Романа Ресиденс" цогцолборыг 2016 онд ашиглалтад оруулсан. 1-2 давхартаа худалдаа үйлчилгээний төв, 3-16 давхарт орон сууц, 17-18 давхарт оффисын талбай байрладаг. Нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шилэн фасад, Итали интерьертэй уг барилга нь Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлох бүтээн байгуулалтуудын нэг юм.

  • Нийт талбайн хэмжээ 24,700м2
  • Ашиглалт Орон сууц, үйлчилгээ, оффис
  • Байршил ХУД, 15-р хороо

Хунгийн хотхон

“Хунгийн хотхон” нь Зайсан толгойн зүүн урд байрлах 92 айлын орон сууц бөгөөд 2012 онд ашиглалтад орсон. Уг хотхон нь 80 айлын люкс орон сууц, 12 айлын хаусаас бүрддэг бөгөөд Монгол орны уур амьсгалд тохирсон, оршин суугчдын тав тух, амар тайван, эрүүл, аюулгүй орчныг хангаж чадсан онцгой төсөл юм.

  • Нийт талбайн хэмжээ 15,464м2
  • Ашиглалт Орон сууц
  • Байршил ХУД, 11-р хороо

Гэгээнтэн цогцолбор

Хатан Туул болон Дунд голын бэлчирт, Богд Хааны өргөөтэй хаяа дэрлэн орших “Гэгээнтэн цогцолбор” нь 12 давхар, 180 айлын орон сууц, 16 давхар, 11,800 м² оффис, 5,870 м² худалдаа үйлчилгээний төв, Гэгээнтэн энтертайнмент төвөөс бүрддэг. Жигүүр Гранд Группийн анхны энтертайнмент төвтэй орон сууцны цогцолбор болох “Гэгээнтэн хотхон”-ыг 2014 онд ашиглалтад оруулсан.

  • Нийт талбайн хэмжээ 52,968м2
  • Ашиглалт Орон сууц, үйлчилгээ, оффис
  • Байршил ХУД, 15-р хороо

Гранп Плаза цогцолбор

“Жигүүр Гранд Групп” нь 2009 онд хотын А зэрэглэлийн бүсэд худалдаа, үйлчилгээний зориулалттай 41,375 м² талбай бүхий “Гранд Плаза” цогцолборыг ашиглалтад оруулсан. Уг цогцолбор нь Монгол Улсад анх удаа “олон улсын шилдэг архитектур, дизайнтай барилга”-аар шалгарсан бахархам түүхтэй.

  • Нийт талбайн хэмжээ 43,000м2
  • Ашиглалт Оффис, үйлчилгээ
  • Байршил БГД, 4 зам

Үйл ажиллагааны үзүүлэлтүүд

ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

500+

Мэргэшсэн хамт олон

Төслүүд бүрт чанарыг эрхэмлэн ажилладаг туршлагатай, үнэнч мэргэжилтнүүд.

100+

Дууссан төслүүд

Орон сууц, худалдааны болон дэд бүтцийн төслүүдээр Монгол даяар амжилттай хэрэгжүүлсэн ажлууд.

30+

Үйл ажиллагааны жилүүд

Барилга, бүтээн байгуулалтын салбарт бат бөх суурьтай, туршлагатай салбарын тэргүүлэгч.

20+

Хэрэгжиж буй төслүүд

Монголын ирээдүйг бүтээх, өсөлт ба тогтвортой байдлыг тусгасан идэвхтэй төслүүд.

10+

Үйл ажиллагааны чиглэл

Барилга, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц зэрэг салбарт тогтвортой, чанартай үйл ажиллагаа явуулдаг.

Нийт 13 дэд компаниуд

БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛҮҮД

From our blog

МЭДЭЭЛЭЛ & АРГА ХЭМЖЭЭ

Apple компанийн AirPods чихэвч сонсголын хэрэгслийн үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ

Цааш үзэх

Starship пуужингийн тав дахь туршилтаар дэлхийд буцаж ирсэн хурдасгуурыг нь газарт хүргэлгүй амжилттай “савхдав”

Цааш үзэх

Google хиймэл оюуны дата төвөө цөмийн эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ

Цааш үзэх